"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна

Админ
2020/10/21

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.

 Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүж байна. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.102
    2020/10/22

    энэ ганзориг төрөөс мөнч их ивээл хүртсэндээ ,эдний гэр бүл монгол төрд яагаад ийм хүйтэн ханддаг юм болдоо

    Хариулах
  • 192.82.70.102
    2020/10/21

    ч,ганзоригт нэртэйгээр нь хөдөлмөрийн баатар луйварчин гэдэг цол өгчихөө ч монгол төрд шургалсан дээрэмчидээ

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/10/21

    103.212.117.24 хүний мууд дуртай вампир чи

    Хариулах
    • 202.126.89.13
      2020/10/22

      Луйварчдыг хайрлаж байхаар гудамжаар нэг байгаа золбин хүүхдүүдийг өрөвд. Малаа

  • 103.212.117.24
    2020/10/21

    Хогын новшнуудыг сайн шүүрдээд хогын саванд хийчихээсэй

    Хариулах