Нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга ирэх баасан гарагт тодорно

Админ
2020/10/21

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо. 

 Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. 

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг  дэвшүүлнэ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.5
    2020/10/21

    Мэдээ бичигч хууль бус мэдээ түгээхээ боль. Одоогийн хуулиар намууд бүлэг байгуулахгүйгээр хурлын дотоод бүтцээрээ ажиллах ёстой.

    Хариулах