Б.Амарсанаа: 30-аас доош насныхан маск зүүхгүй байна

Админ
2020/10/21

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Шадар сайдын зөвлөх Б.Амарсанаа оролцож, "Маскаа зүүе, гараа угаая" аяны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагууд хамтран "Маскаа зүүе, гараа угаая" аяныг аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.

Манай улсын хувьд дотооддоо коронавируст халдварыг алдаагүй хэдий ч тайвширч болохгүй. Маск зүүж, гараа угаах нь Та бүхнийг олон эрсдэлээс хамгаалж байдаг. Судалгаанаас үзвэл, 30-аас доош насныхны маскны хэрэглээ маш бага байгаа. Тиймээс залуустаа маскаа зүүж, гараа угаахыг уриалж байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудыг уг аяныг дэмжин, хамтарч ажиллаач ээ, үүн дээр ямар нэгэн манлайлал гаргаач ээ гэж уриалмаар байна. Эхнээсээ зарим ААН хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Уран бүтээлчид маань мөн аяны мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна" хэмээн ярилаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.162
    2020/10/24

    chi bol kameriin omno l zuusen baigaa. barisan ch alzahgui shuu

    Хариулах
  • 202.21.108.209
    2020/10/22

    Yag uuruu zuuj baigaa yu ergelzeetei dee

    Хариулах