Богдхан уулнаас хуш модны самар түүж бэлтгэвэл ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Админ
2020/10/21

Экологийн цагдаагийн алба  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран энэ сарын 20-23-ны өдрүүдэд Богдхан уулын мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглаж байгаа эсэх, хууль  бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад 42 гаруй отог, 370 гаруй иргэдийн хууль бус үйлдлийг илрүүлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самарыг түүж бэлтгэхийг хориглодог. 

Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар арга хэмжээ авахаас гадна экологи эдийн засгийн үнэлгээг нь 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгох арга хэмжээ авдаг. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.91
    2020/10/23

    Bogd uuland baychuud n baishintai ydarsan humuus n maihantai bhad yagad adilhan huuhgui bga yum be mungutui humuus bj boldog mungugui humuus bj bolohgui yu

    Хариулах
  • 139.5.218.212
    2020/10/21

    Экологийн цагдаагийн алба сүүлийн үед сайн ажиллаж байна. Амжилт хүсэе. Одоо л арга хэмжээ авч байхгүй бол бид ой модгүй, өвс ургамалгүй цөлд үлдэх ойрхон байна

    Хариулах
  • 202.126.90.147
    2020/10/21

    Богд хан ууланд байшин бариад суучихсан хүмүүс бол хамаагүй юу

    Хариулах