Хүрэн баавгайн нойтон сарвууг худалдан борлуулах гэж байжээ

Админ
2020/10/21

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг нойтон сарвууг худалдан борлуулах гэж байсан этгээдүүдийг олж тогтоогджээ.

Уг хэрэгт Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.  

Хэрэв ховор ан амьтан агнасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 24,8-д зааснаар 5400 нэгж буюу 5,4-40 сая хүртэлх төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаар шийтгэдэг.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 6,500,000-7,500,000 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж төлөх арга хэмжээ авдаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна