“Зургаан настай охины минь амь насыг 15 сая төгрөгөөр үнэллээ”

Админ
2020/10/21

Өнгөрсөн зургадугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа явж байсан зургаан настай охиныг дайрч амь насыг хөнөөсөн хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тухайн үед талийгаач охины ээж  "3 сарын өмнө 7 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон эмэгтэй ял завших гэж байна” хэмээн ярьж байсан. Өнөөдөр тус хэргийн шүүх боллоо. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг шүүх гаргажээ.

Энэ талаар талийгаач охины ээж “Шүүх хурал үнэхээр хүнд боллоо. Өнөөдөр миний охины амийг 15 сая төгрөгөөр үнэлж байна. Гэвч эсрэг талын өмгөөлөгч үүнээс хасуулмаар байна гэсэн зүйл ярилаа. Бурхан тахилынх нь өмнө дуртай зүйлийг нь тавиарай гэхэд нь KFC тавьсан. Миний охин дуртай байсан юм. Гэтэл үүнийх нь баримтыг хасуулмаар байна гэж байна. Мөнгөн дээр л их зүйл ярьж байна. 

Хэргийг шинжээчийн дүгнэлт буруу гарсан байна гэх  шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихлаа. Прокурорын хэлж байгаагаар тухайн автомашины жолооч хэрэг гарах үед 40 гаруй км цагийн хурдтай явж байсан, охиныг маань дайрчихаад 10 гаруй метр газарт чирсэн гэлээ.  Бичлэгт энэ бүхэн ил байдаг. 

Дээр нь тухайн машинд 4 зорчигч байсан. Тэдгээр 4 гэрчийн мэдүүлэг үг үсэггүй адилхан байсан. Зөвхөн овог нэр нь л өөр байсан" гэлээ.  


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.63
    Өчигдөр

    araichdee nylh huuhed shdee hunii ami iim une tsengui boltson yum gjuu eej in uneheer hund bg shdee bitgii buuj uguurei dawartsan nowshiig yliin edluuleerei

    Хариулах
  • 119.40.103.6
    2020/10/22

    хүүхдийн амь Юун хямдхан юм бэ

    Хариулах
  • 192.82.76.77
    2020/10/21

    Үйлийн үр хаалга андуурдаггүйл юмдаа. Үртэй л улсууд биз бодвол

    Хариулах
  • 103.26.194.124
    2020/10/21

    Зүгээр л өөрийг нь юмуу адилхан хүүхдийг нь алаач дээ. Сэтгэл санаа цочиролтой байсан гээд хөнгөн ял авнаа санаа зоволтгүй амийг амиар сольж чадахгүй байна уу.

    Хариулах
  • 202.21.109.47
    2020/10/21

    Huuli gej shal archij bna da mordoj bga morduulj bga n ch gesen chotgor shulman shugeltsen yumnuud olshrood amidrah argagui bolloo argagui zerlegsheed ork mork n bolj bga yum bnlda erthen zasaj zailuulahgui bol sonloo ene uls chin

    Хариулах