Согтуу жолооч Төрийн ордны хашааг мөргөжээ

Админ
2020/10/21

Олон нийтийн цахим сүлжээнд “Согтуу цагдаа машинаараа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашааг мөргөжээ” гэх мэдээлэл гарсан.  Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг 10 дугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн байжээ. Хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд албаны шалгалтыг явуулж байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.14
    2020/10/24

    Цагдаагийхан өөрсдийгөө хамгаалахын тулд юу ч хийж мэднэ. Машинд нь зорчиж явсан энгийн иргэн жолоо барьсан болоод хувирчлаа.

    Хариулах
  • 202.55.188.82
    2020/10/22

    Sogtuugaar teevriin heregsel joloodvol buh nasaar n joloo barih erhiig n hasah heregtei

    Хариулах
  • 64.119.20.134
    2020/10/21

    Sogtuuu jolooch nariin erhiig ni 2jileer hasaad 30honog tsagdan horih 461d horij 400tsag niited tustai ajil hiilgemeer bnaa /zam tseverleh/

    Хариулах