МАН-ын Удирдах зөвлөл ​НИЙСЛЭЛИЙГ Д.Сумьяабазараар удирдуулахаар тохирчээ

Админ
2020/10/22

Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар хотын удирдлагаа томилох эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга, хотын дарга болон орлогчдыг МАН дангаараа томилох бүрэн эрх нь бүрдсэн юм. 

Сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн МАН дотроос дараагийн Хотын дарга хэн болох вэ гэх марафон ширүүхэн өрнөж, горилогчид өөр өөрсдийнхөө нэрийг хэвлэлээр бичүүлж эхэлсэн. Хэд хэдэн хүний нэр давтамжтайгаар хэвлэлээр бичигдсэн. Тэдгээрээс хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар. Нийслэлийн МАН-ын дарга гэдэг утгаараа ийм амбиц байх магадлалтай хэмээн хэвлэлийнхэн эртнээс тааварласан.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хурлаар,  хотыг хэнээр удирдуулахаа шийдвэрлэнэ. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар хотыг удирдахаар урьдчилсан байдлаар тохироо хийжээ. Одоо шинээр бүрдсэн НИТХ-ын 45 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа зарлаж, бүлгээ байгуулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн дарга, бүлгийн дарга нараа сонгоно. Үүний дараа НИТХ дахин хуралдаан зарлаж, намын удирдлагаас санал болгосон хотын даргыг томилох юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг  тогтоосон. Аравдугаар сарын 23-ны өдөр буюу ирэх баасан гарагт  Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг  дэвшүүлэхээр болсон билээ.

МАН-ын удирдлагуудын зүгээс хотын удирдлага болон ялсан дүүргийн Засаг дарга нараа яаралтай томилж,  ажилдаа шуурхайлан орно гэдгээ тодотгосон. Тиймээс  ажлаа ийнхүү шуурхайлах нь. 


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 94.191.152.77
    2020/10/23

    Shhh gej uur hun bhgui yu

    Хариулах
  • 66.181.161.56
    2020/10/22

    Ичих булчирхай нь хөгжөөгүй малаас ч дор арьснууд ийм төртэй бидний ирээдүй яанам бэ

    Хариулах
  • 66.181.161.56
    2020/10/22

    Энэ арай л бишээ эргүү эргүү гэхэд ийм эргүү сонголт бас байнаа ард түмэн эсэргүүцээд босох байхаа

    Хариулах
  • 64.119.24.58
    2020/10/22

    Avliga avdag darga nartaa hariutslaga tootsoj olon niited il bolgo. Dornod aimgiin hhug iin darga hyataduudaas avliga avan aimgiin zasag dargataigaa huvaadag!! Uuniigee nuun daldalj ajil alban tushaalaaraa halhavch hiiseer bhuu

    Хариулах
  • 202.179.27.242
    2020/10/22

    cIRcus

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/10/22

    odoo circus ee huraaj awaa

    Хариулах
  • 192.82.71.13
    2020/10/22

    Ёооё энэ хүн хотод ажил хийх хүн мөн үүү арай ч дээ ард түмний төлөө юу ч хийхгүй хүн чинь харин энэ хүн шүү дээ

    Хариулах
  • 202.126.88.173
    2020/10/22

    харамсаад хэлэх ч үг алга. Цаг үе өөр болчоод байгааг ойлгоочээ. ядахдаа жоохон худрагатай жудагтай хүн тавиачээ. авах идэхийн дон туссан юмнуудыг арай чдээ

    Хариулах
  • 64.119.25.9
    2020/10/22

    өөрөө ичээч ээ.

    Хариулах
  • 64.119.25.9
    2020/10/22

    ямар тэнэг юм бэ

    Хариулах
  • 202.126.90.27
    2020/10/22

    Ичиж үхээсэй би бөх хүн ямарч боловсрол байхгүй би энэ их хотыг удирдаж арай л дийлэхгүй sorry гээд хэлчих ухамсар бяцхан тахрхианд нь бхйхгүй л байх даа хөөрхий амьтан

    Хариулах
  • 66.181.184.164
    2020/10/22

    Boli boli

    Хариулах
  • 203.91.115.56
    2020/10/22

    УИХ-ын гишуунээс татгалзана биз дээ. Сонирхолтой л юм ямар нэг эрх ашиг бгаа болохоор л зутгээд бгаа бх даа. Хотоос минь идэж уучихаар юм улдсэн бололтой.

    Хариулах
  • 202.126.90.105
    2020/10/22

    Ard tvmnii toloo ajilaasai ydarsan ard tvmnii amidarliig saijiruulaasai

    Хариулах
  • 117.111.5.231
    2020/10/22

    Одоо энэ нам гэж хэтэрхий туйлширсан үзэл бодолоо тархинаасаа авч хаяж эх орон,ард иргэдийнхээ төлөө үнэн сэтгэлээ зориулж ажиллаж чадах, тархи оюуны потeнциальтай,ямарч асуудалыг ярьж шийдвэрлэхэд хэнийг ч даган баясаж далдаганадаггүй гайгүйхэн шиг хүнийг сонгож тавьж болдоггүй юм уу.нам гэсэн нэрэн доор ямарч чадамжгүй юмнууд ёстой дэвж нисэж байнаа.арай2.

    Хариулах
  • 66.181.161.95
    2020/10/22

    Гишүүн хотыг давхар удирдана гэсэн үг үү гишүүнээсээ бууж орны гишүүн сонгоно гэсэн үг юм уу

    Хариулах
    • 62.220.185.131
      2020/10/22

      Buuj bas zardal bolgoj nohon songuuli hiine gsn ug

  • 124.158.68.229
    2020/10/22

    Арай ч дээ

    Хариулах