Коронавирусний батлагдсан тохиолдол 328 боллоо

Админ
2020/10/22

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр нийт 547 сорьцод шинжилгээ хийснээс нэг хүнээс коронавирус илэрсэн байна.

eruul1-2 Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 328 боллоо

Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 328 болж байна. Одоогоор 328 хүн бүрэн эдгэрснээс 298-ынх нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.

eruul2-2 Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 328 боллоо

Дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 268 мянган хүн эдгэрчээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна