"Д.Сумьяабазар намынхаа шийдвэрийг хүндэтгэж, УИХ-ын гишүүнээсээ татгалзана"

Админ
2020/10/22

НИТХ-ын даргын албан тушаалд Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд Д.Сумьяабазар нарын нэрийг НИТХ-д өргөн барихаар боллоо. #Шууд

УИХ-ын гишүүн Оюунчимэг: Нийслэлийн МАН-ын хуралдаанаар НИТХ-ын даргын албан тушаалд Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд Д.Сумьяабазар нарын нэрийг нь дэвшүүлж, 100 хувь дэмжлээ. Заалнаас нэр дэвших сонирхолтой хүн байгаа талаар асуухад байгаагүй. Харин Хотын дарга бол маш хариуцлагатай албан тушаал. Тиймээс Д.Сумьяабазарын хувьд УИХ-ын гишүүний статусаа яах вэ гэдэг санал солилцсон. 

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Г.Төмөрбаатар: Намын хорооны 240 гишүүн ирсэн. 100 хувийн саналаар НИТХ-ын даргын албан тушаалд Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд Д.Сумьяабазарыг томилохыг дэмжлээ. Өмнө нь хоёр удаа УИХ-ын гишүүн байхдаа бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын дарга болж байсан түүх бий. Э.Бат-Үүл, Су.Батболд бүрэн эрхээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг даргаар томилогдож байсан. Д.Сумьяабазар хүнд хэцүү шийдвэр гаргалаа. Намынхаа болон хамт олныхоо шийдвэрийг хүндэтгэж, УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна