Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаж явуулах уу

Админ
2020/10/22

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан билээ. Уг саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслэнэ. 

Хэрэв Ерөнхий сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумьяабазарыг томилох шийдвэр гаргавал нөхөн сонгуулийн асуудал яригдана. 

Учир нь Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир Д.Сумъяабазар гишүүн бүрэн эрхээсээ татгалзах юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулж таарна. Тэгвэл тус сонгуулийгг хэзээ явуулах талаар  УИХ дахь МАН бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хэрэв  Д.Сумьяабазар Хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна. 

Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. 

Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа буюу зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт явагддаг. Энэ хүрээнд сонгууль явагдана. 

УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэлээ. 

Ирэх 2021 оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Тиймээс тус нөхөн сонгуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаж явуулах магадлал өндөр байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    Өчигдөр

    Сэлэнгийн нэг тойрог бас но-той шалгагдаж буй 4-5 гишүүн гээд бүгдийг хамтатгах байх даа

    Хариулах
  • 66.181.190.164
    Өчигдөр

    Хүрэлсүх болохоор ухамсрын шанаа нэг өгчихнө дөө

    Хариулах
  • 66.181.190.164
    Өчигдөр

    Сумъяабазараар базуулсан нь дээрээ хэнээс айхгүй, болохгүй бол гарын бяц атгачихана даа

    Хариулах
  • 64.119.24.17
    2020/10/22

    Хуулийн хугацаа мугацаа нь яаёан юм бээ

    Хариулах