​ Чанарын баталгаажилтгүй бүтээгдэхүүнийг ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Админ
2020/10/26

Баянгол дүүрэгт байрлах “Түмэн плаза” дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газраас шалгалт хийлээ.
Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360”, “L-Carnitine 360+”, Герман улсад үйлдвэрлэсэн “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, нийт 8.420.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.
Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна