Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШУТИС-ийг Эрдэнэт хот руу нүүлгэнэ

Админ
Өчигдөр 12 цаг 47 минут

БСШУЯ-наас Боловсролын цахим шилжилтийн талаарх мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дэд сайд Г.Ганбаяр зарим Их дээд сургуулиудыг нүүлгэх талаар дурдлаа. 

Тэрбээр энэ талаар "Их дээд сургуулийн үйл ажиллагааг яамнаас шалгадаг журамтай. Шаардлага тавьж, багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана.  Гэхдээ шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Хаагдах хэмжээнд хүрсэн сургуулийн оюутнуудыг ижил мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль руу шилжүүлэн суралцуулна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулж, 100 гаруй мянган оюутны шилжүүлнэ гэж ярьсан. 2013 онд оюутны хотхоны зөвхөн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 11 их наяд төгрөгийн  санхүүжилт  гарах тооцоо гаргаж байсан. Тиймээс энэ бол боломжгүй шийдвэр юм байна. Харин зургаан аймагт оюутны хотхон байгуулах нь зөв юм байна. Баруун аймагт Ховд их сургууль, Зүүн аймагт Дорнод их сургууль цаашлаад Орхон аймаг, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Тодруулбал ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй.

ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Түүнчлэн их дээд сургуулиудад давхардал байна. Тиймээс цаашид МУИС гэхэд  нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр, ШУТИС, ХААИС-ууд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дагнаж үйл ажиллагаагаа явуулна" гэлээ. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.45
    2020/10/29

    Зөв бодлогоор шийдвэл зөв л дөө.Хүн ам цөөн улс орон 1 мэргэжлээр хэдэн ч сургууль мэргэжилтэн бэлдээд байгаа юм.Багшаа МУБИС нь л бэлтгэдэг байх хэрэгтэй.Одоо сургууль болгон л багш бэлтгэж байна шүү дээ.Цэгцлэх хэрэгтэй.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй холбоотой ямар ч бодлого байхгүй.Эрэлттэй гээд байгаа 20 мэргэжил нь бас хангалттай судалгаанд суурилаагүй.

    Хариулах
  • 66.181.161.114
    2020/10/28

    Мөн ч солиорч байна даа,

    Хариулах
    • 202.9.46.132
      2020/10/30

      Ардчилал нэрийн дор бүх хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хувьчилж устгасан, одоо жинхэнэ утгаар нь боловсролыг самрах гэж бна

  • 103.80.210.183
    2020/10/28

    энэ өөрөө 8 жилийн боловсролгүй л байгаа даа.

    Хариулах
    • 202.9.46.132
      2020/10/30

      Цэвэгсүрэн Хүрэлчулуун буруу монголын боловролын салбараар хужаагийн эрлийзүүд тоглож байна

  • 66.181.161.94
    1 цагийн өмнө

    100 жилийн дараа юу хэхэхэ

    Хариулах
  • 192.82.74.227
    9 цагийн өмнө

    Дэдүүдийг цомхтговол ийм тэнэг юм ярьдаг хүн байхгүй болно

    Хариулах
    • 202.9.46.132
      2020/10/30

      Зөв

  • 192.82.69.219
    Өчигдөр

    ХААИС-г Төв аймаг руу шилжүүлбэл газраа олно

    Хариулах
  • 202.126.89.117
    Өчигдөр

    Huduu shaasan ork batsaanuudiig bitgii oruul ?i$d@

    Хариулах
  • 202.126.89.117
    Өчигдөр

    Zuw2

    Хариулах