​ Сайд Г.Ёндон: Болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна

Админ
Өчигдөр 13 цаг 32 минут

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн байгууллагаар хийлгүүлсэн баримт анхаарал татаж буй. Тодруулбал “Гёте” бүрэн дунд сургуулийн сурагч Ёндон овогтой А-ийн 5 сая 350 мянган төгрөгийн сургалтын төлбөрийг 2019 оны есдүгээр сард “Монголросцветмет” ТӨҮГ-аас төлсөн баримт ил болсон. Ингэхдээ хоёр удаа 5,350,000 төгрөгөөр төлсөн гүйлгээ тус ТӨҮГ-ын шилэн дансанд бүртгэгдсэн байсан юм.

Тэгвэл сайд Г.Ёндон энэ талаар тайлбар хийлээ.

Тэрбээр “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөв болон татвартай ямар ч хамааралгүй байгууллага. Ашгийн төлөө ажилладаг, ашгийн төлөө байгууллага. “Монголросцветмет”-д 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн журам байдаг. Тухайн журманд компани ашигтай ажилласан тохиолдолд удирдлагын түвшины хүмүүст сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг. Харин ашиггүй ажилласан тохиолдолд хөнгөлөлт эдэлдэггүй.  “Монголросцветмет” ТӨҮГ 2019 онд түүхэндээ анх удаа 34,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

- “Монголросцветмет” шилэн дансны хуулийг маш сайн мөрддөг. Энэ баримт 2019 онд тавигдчихсан байсан.  Хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийчихсэн гэж бодохгүй байна. Нээлттэй байсан мэдээлэл. Ганц би биш олон албан тушаалтнууд энэ хөнгөлөлтийг эдэлдэг" гэлээ. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.166.89
    Өчигдөр

    udirdlagyn tuvshnii khumuusiinkh uu, tednii khuukhduudiinkh uu ? gesen asuult garch bndaa

    Хариулах
  • 103.229.121.214
    Өчигдөр

    Удирдлагын түвшний хүмүүс гэнээ хөөрхий гол ажлыг нь нугалдаг ажилчид ордоггүйээ ТӨҮГ ийм учраас алдагдалтай ажилладаг

    Хариулах
  • 202.126.90.37
    Өчигдөр

    20 гаруй жилийг ажилтайгаа холбосон хүн 10 сая төгрөгийн урамшуулал компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу авахад юу нь буруу байгаан. Та нар ч гэсэн шинэ жилээр шагнуулдаггүй юу

    Хариулах
    • 202.126.90.103
      2020/10/27

      Tiim shuu dee

  • 203.91.115.48
    Өчигдөр

    Энэ хүн цалингүй ажиллаж бсан байх нь уу?.Төрийн мэдлийн компаниудыг шалгах хэрэгтэй гэдэг нь харагдаж бна.Одоо л шалгаж буцааж төлүүлж арга хэмжээ авч төрийн албанд ажиллах эрхгүйгээр халж бусад шүлсээ гоожуулсан нөхдүүдэд сургамж болгох хэрэгтэй

    Хариулах
  • 202.55.188.36
    Өчигдөр

    Ашиггүй ажиллавал авсан мөнгөө буцааж өгөх үү

    Хариулах