Хоёр тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Админ
2020/11/15

Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

 Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Түүнчлэн  10 дугаар сарын 23-ны өдөр Будапештийн онгоцоор ирсэн 93 хүний давтан шинжилгээ,  Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 16 эмч ажилтан, Дорноговь аймагт үүрэг гүйцэтгэсэн 61 хүн, Увс аймгийн 14, ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28 хүн, сайн дурын зорилгоор хийсэн шинжилгээ гээд 812 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Манай улсад коронавиусийн батлагдсан тохиолдол 428 байна” гэлээ.