Танилц: Нөөцийн мах худалдах 15 БАЙРШИЛ

Админ
2020/11/15

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын тушаалаар байгуулагдсан “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб”-аас нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж ямар байгаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат нар өгсөн юм.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАХ 15 БАЙРШИЛ


· Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Скай их дэлгүүрийн гадна талбай
· Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Амгалан захын гадна талбай
· Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Тэнгэр” худалдааны төв,
· Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбай,
· Баянгол дүүргийн хоёрдугаар хороо KFC сүлжээ рестораны баруун талд
· Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн гаднах талбай,
· Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
· Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил,
· Сүхбаатар дүүргийн нутаг Хангай хотхон,
· Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлх худалдааны төв,
· Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол,
· С 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай,
· СХД Нэгдүгээр хороо Толгойтын Гүнгэрваа худалдааны төв,
· Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвийн гадна талбай
· Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын гадна талбайд тус тус үхэр хонины мах борлуулах юм байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.132.159.165
    2020/11/16

    Zugeer delguur bolgond taraagaadczarj bdoggui ymu zaaval buugnurul uusgeed

    Хариулах
  • 192.82.78.59
    2020/11/15

    Алт жин бөмбөгөр дээр байхгүй байсан. Хэзээ эхлэх юм бэ?

    Хариулах
  • 202.126.90.40
    2020/11/15

    Хэдэн цагаас хэд хүртэл юм бэ?

    Хариулах