Коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Эмоци продакшны тоглолт үзжээ

Админ
2020/11/15

ЭМЯ-наас өчигдөр өгсөн мэдээллээр нийслэлд голомтлосон халдвар ойрын хавьтагчидаас нь илэрсэн талаар мэдээлсэн. Тодруулбал тээврийн жолооч Д-гийн ахын эхнэр болон хүүхдээс нь коронавирусний халдвар илэрсэн нь батлагдсан.

Гэвч тухайн иргэний ойрын хавьтал нь 11 сарын 8-ны өдөр  Эмоци продакшны тоглолт үзжээ.  Эмоци продакшны зүгээс өөрийн цахим хуудас дээрээ “Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын

17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,

16 дугаар эгнээний 35-44,

15 дугаар эгнээний 36-46,

14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу” гэх зарыг тавьсан байна.

Нийслэлийн голомтод батлагдсан 9 хүнээс гурав нь эхний шинжилгээгээр сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр вирус халдварласан нь тогтоогджээ. Одоогоор ойрын хавьтлуудын эхний шинжилгээ халдваргүй  гэж гарсан ч эрсдэл байгаа учир хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс гаргасан байна.