Баянзүрх дүүрэгт 19 тонн нөөцийн мах худалдааллаа

Админ
2020/11/15

УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас өнөөдрөөс эхлэн /2020.11.15/ нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 1, 4, 8, 10 дугаар хороонд байрлах “Скай”, “Жуков”, “Тэнгэр”, “Амгалан” зэрэг худалдааны төвүүдийн гаднах талбайд нөөцийн 19 тонн нөөцийн махыг эхний өдөр худалдаалж дууслаа. Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын зайг бариулах ажилд Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс сахиулж ажиллалаа.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.150
    2020/11/15

    мах зарж болох бүх цэгт тарааж хүргэж жижиглэн зарах хэрэгтэй ингэж мөнгөтэй нь гулуузаарна авна. Машинтай авахаар юу болж бөөгнөрч юун зай барих аль болох бөөгнрүүлмээргүй л байна даа. Махнаас болж яах бол

    Хариулах
  • 64.119.26.98
    2020/11/15

    Мөнгөгүй хүмүүс нь яах вэ дарга нараа

    Хариулах