У.Хүрэлсүх: Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна

Админ
2020/11/15

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. 

- Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг хязгаарлах, богино хугацаанд хумих, таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх

- КОВИД19-ын халдварын голомтын бүс, объект, халдвар илэрсэн байр, гэр, орон сууц, гудамж, зай талбай, олон нийтийн үйлчилгээний төвд иж бүрэн аруитгал халдваргүйтгэлийг хийх ажлыг шуурхай зохион байгуулах, түүнд хяналт тавих
- Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрын сурагч, оюутнуудын хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах
- Түлш, эрчим хүч, дулаан, усан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажилагааг тасралтгүй зохион байгуулах, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус даалгав.

Албан даалгаврыг өгөх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Иймд дээрхи хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой. Халдвар бүртгэгдсэн газруудыг сайтар ариутгаж, хатуу хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байх, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид анхаарах хэрэгтэй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлж, гараа угааж, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэргэжлийнхний зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.150
    2020/11/16

    өнгөрсөн хавар зун намар ч яасан их улс төр бөөн сонгууль дорвитой хамгаалах бэлдэх боломж зөндөө байсан даа одоо бол онгоц нисчихсэн бид хоцорлоо хувь заяандаа итгэх болж байх шивдээ.эмя сайн ажиллаад байв уу мөнгө идэв үү

    Хариулах
  • 59.153.112.219
    2020/11/16

    Сайдаа энэ хөл хориог маш хатуу чанга мөрдүүлэх хэрэгтэй манайхан зарим нэг нь их даварсан давилуун ухамсараа уландаа гишгэсэн арчаагүй увиагүй зантай улс байна тэнд л нийгэмд хамгийн осолтой улс яг л Хятадын Ухань хот шиг л хатуу байж сая 3,2 сая иргэнээ энэ тахалаас эсэн мэнд аварч чадна

    Хариулах
  • 202.126.90.160
    2020/11/16

    Хүрэлээ би өлсөөд байна

    Хариулах
  • 202.126.90.160
    2020/11/16

    Өлсөж байна

    Хариулах
  • 202.9.46.132
    2020/11/16

    idshee avchaad hotruu avcj chadahgui huleej bna

    Хариулах
  • 202.9.46.132
    2020/11/16

    ereenees achaagaa yaj avah ve ali ert hudaldaad avchihsan baraa ereendeer gatschihlaa

    Хариулах
  • 109.89.151.254
    2020/11/16

    Oorsdoosoo xariutslaga aldsan Sodbaatar,Nyamkhuu,S arangerel bolood eryyl mendiin yamnii toon yzyylelt yarisan xeden nasandaa suux estoi chavgants naraa zailuulj chaddag xymyyseer shinjlex uxaanch yzleer udirduulj koronatai temtsej xyanaltaa togtoochixood daraa ni xyanaltaas garchixaagyi baina gej xudlaa myanguujingiin ylgeree yari daa !!!

    Хариулах
  • 66.181.161.113
    2020/11/15

    хөдөөний оркууд нь короноогоос болоод махаа хот оруулж чадахаа болилоо та нар минь муур нохой ч болтугай идээд тэсэж байгаарай даа

    Хариулах
  • 202.9.46.212
    2020/11/15

    Сарангэрэлээ зайлуулаа.ЭМЯ сайд жулдаж бнааа ажлаа мэдэхгүй

    Хариулах
  • 202.21.107.16
    2020/11/15

    Хотод зарим нь өлсөж бна хөдөөд малчид малаа олноор нядалж.чинжүүд мах авахдаа гэдэс дотор толгойг хаяж бна

    Хариулах
  • 202.21.107.16
    2020/11/15

    Төрийн шийдвэр зөв хяналтаа сайжуулж хумиж авах нь зөв.хотын захын хороололд тандалт судалгаа сайн хий

    Хариулах
  • 202.21.107.16
    2020/11/15

    Оюутнуудыг шинжилгээнд хамруулаад орон нутагт нь явуулвал хотын ачаалал хөнгөрнө .гаджжр бхыр түрээслэсэн оюутнууд олон бна.ядуухан ч бий баян ч бий

    Хариулах
  • 202.21.107.16
    2020/11/15

    Итгэж бнаа аюул ард хоцрох бх

    Хариулах
  • 64.119.26.98
    2020/11/15

    Хоолны мөнгө хэрэгтэй байна

    Хариулах
  • 66.181.188.88
    2020/11/15

    Хяналт шалгалтаа сайжруулахгүй дотроо алдаж байгаа шдээ. худлаа гар нээх том дугарч хүн загнасан хүн.

    Хариулах
  • 202.126.88.199
    2020/11/15

    Иргэд сахилга бат хариуцлага маш чухал гэдгийг өөрөөр чинь хэлүүлтгүй ухамсарлаж байна. Харин хариуцлага сахилга батаа алдсан Засгийн газар огцрооч. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг цэцэрлэгийн хүүхэд шиг сэтгэхүйтэй Ерөнхий сайдтай. Иргэдээс мөнгийг нь авч тусгаарлачихаад өвчин халдааж байдаг Засгийн газрыг юу гэх вэ. Шадар сайд гэж мал нь хариуцлага тооцохгүй гэж ярьж байна лээ. Хариуцлага хүлээх чадваргүй засгийн газар байдлыг улам хүндрүүлчээд өөрсдийгөө сайн ажиллаж байна гээд магтахаа болиоч. Татвар төлөгчдийн мөнгөөр төр засаг амьдарч байгаа, одоо татвар төлөгчдөө сөхрүүлж байна. Ажлаа хийж чадахгүй бол зүгээр л чаддаг хүнд нь өг. Бөх нь бөхөө хийг. Цэрэг нь цэрэгээ хийг тэгвэл ядаж Улсад хохиролгүй.

    Хариулах
  • 202.126.88.199
    2020/11/15

    Төрийн мэдэл албан тушаалыг авахыг төлөө улайрч байсан нөхдүүд хоосон сүржигнээд вирусээр кино хүртэл хийж онгироод байсан. Ийм хүмүүсийг сонгосондоо харамсч байна. ТАТВАТ ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ БАЙДАГААС БИШ ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ. Иргэд 9 сараас л Энхсаран сувилал болохгүй байна гэхэд УОКийн дарга шиг юм газар дээр нь очиж шалгахын оронд сүржигнээд загнаад байсан. Хоосон толгойтой Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын даргатай Монгол минь яана даа. Шадар сайд нь хүртэл хариуцлага тооцохгүй гэж байна лээ. Төр удирдаж байгаа ТЭНЭГүүд ухамсараараа зайгаа тавьж өгч улсыг минь авраач. Хүрэлсүх дайны хэлээр бүслэгдсэн гэж цэцэрлэгийн хүүхэд юм яриад муу эр дайнд хөөрнө гэдэг шиг л хэдэн даргатай нартай. Татвар төлөгчдийн мөнгийг бага самар. Гаднаас эрүүл ирчээд тусгаарлах байранд халдвар авна гэдэг байж болохгүй асуудал биздээ. Ажилдаа хариуцлагагүй хандсан Засгийн газар огцрооч. Дандаа мөнгөний сайдтай.

    Хариулах
  • 66.181.161.91
    2020/11/15

    Ene balaiym udur shunugui jujaa oruulj ireed bsan

    Хариулах
  • 66.181.186.205
    2020/11/15

    Иш чааваас хүн бүрийн мэдэх зүйлээр үүрэг даалгавар өгч нтр. Толгой муутай гэдгээ үргэлж баталсаар.

    Хариулах
    • 66.181.161.54
      2020/11/15

      hodooni oyutnuudig shineljeegee hiigeed oron nutag ruu ni yawuulmaar bna gaduur bgaa oyutnuud ho undgvi hetsvv bna shvv