LIVE: "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс Коронавирус илэрчээ

Админ
2020/11/16

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт 1918 хүнд шинжилгээ хийснээс 1915  шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй. Харин гурван иргэнээс илэрлээ. Тодруулбал  

10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар Будапешт чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн. 

Мөн  "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс нэг, Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын нэг хавьтлаас илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол 4 болж, нийт батлагдсан тохиолдол 431 боллоо" гэлээ.