Хэнтий аймагт хулгайн замаар ирсэн иргэдээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ

Админ
2020/11/16

Хэнтий аймгийн ОНЦГОЙ КОМИСС шуурхай хуралдаж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Учир нь тус аймаг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ. Улмаар түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан байна. 

Дээрх иргэд нь 11 дүгээр сарын 15-ны өдөр хулгайн замаар буюу "Цэнхэрмандал"-ын постноос буцаахад  Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгийн хөндлөн гарч, аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлээд Хэнтий аймгийн төвөөс 70 км-ын сайд Заанширээ гэх газарт гэртээ очсон гэх өгүүлэмжтэй байна .

Тиймээс Хэнтий аймгийн онцгой комисс аймгийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, үйлчилгээний төвүүдийг түр хааж, тэдгээр иргэдийн ойрын хавьтлуудыг тогтоох ажиллагааг эхлүүлжээ. Түүнчлэн Дорнод аймаг руу дээрх иргэдийг PCR шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах аж.