ВИДЕО: "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаа иргэдийг шилжүүлж байна

Админ
2020/11/16

Халдварын голомт гарсан "Энхсаран" сувиллыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Тус сувилалд  тусгаарлагдаж байсан тээврийн жолооч "Д"-с дөрөв хоногийн дараа коронавирус илэрсэн. Одоогийн байдлаар тухайн жолоочийн ойрын болон дам хавьтлуудаас нийт 9 хүнээс коронавирусний халдвар илрээд байгаа юм.

Өнөөдөр гэхэд л тухайн сувиллын үйлчлэгчээс коронавирус илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн.  Тэгвэл өнөөдөр “Энхсаран" сувиллыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. 

Өмнө нь тус сувиллын гуравдугаар байранд байсан иргэдийг ХӨСҮТ-д тусгаарласан. Харин өнөөдөр 1 болон 4 дүгээр байранд байгаа нийт 81 иргэнийг  аюулгүйн цэг рүү шилжүүлэх арга хэмжээг нийслэлийн ЭМГ болон Шуурхай штабтай хамтран зохион байгуулсан байна. УОК-ын дарга Я.Содбаатар өөрийн биеэр хяналт тавьж байгаа бөгөөд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв хийх бөгөөд цаашид тус сувиллыг тусгаарлалтын зориулалтаар ашиглахгүй аж.