“МИАТ” компани УБ-Бээжин, Бээжин-УБ чиглэлд хоёр удаагийн нислэг хийлээ

Админ
2020/11/16

Шинэ төрлийн коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ, НТОЗШША зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байгаа.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй, авто замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчиж байна. “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж, “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд чиглэлд 9132 кг, урд чиглэлд 1825 кг ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.98
    2020/11/17

    Энэ хорио цээрийн дэглэм барьж байгаа үед Манай улсын төсөв бараг л Уул уурхайн салбарын татвар дээр тогтож байгаа байх аа

    Хариулах
  • 202.9.46.132
    2020/11/17

    ereen deer irsen achaa baraagaa yaj avah ve

    Хариулах
  • 66.181.161.60
    2020/11/16

    Ийм онцгой үед уул уурхайн тоног төхөөрөмж тийм их хэрэгтэй юмуу байнга л тасралтгүй л зөөх юм энэ хилээ нэг мөсөн хаамаар юм аа жолооч нар вирус тусдаггүй юм уу

    Хариулах