Дархан-Уул аймагт 7 иргэнээс түргэвчилсэн оношлуураар вирус илэрсэн ч ПСР болон сорьцын шинжилгээ үгүйсгэжээ

Админ
2020/11/16

УОК-ын даргын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал  Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ хийж давтан сөрөг гарч халдвар илрээгүй байна. 

Түүнчлэн Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг ПСР-аар нягталж байгаа аж. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хотод гацсан хөдөө орон нутгийн иргэдийг 18-нд гаргана хэмээн мэдээлсэн. Одоогоор хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй байна. 

Нийслэлд коронавирусний халдварын голомт болсон байх магадлалтай Энхсаран сувиллыг шилжүүлэх арга хэмжээ авсан. Тэгвэл Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэн, шалгаж эхэлжээ.