Сэлэнгэ аймагт халдварын шинэ голомт бүртгэгджээ

Админ
2020/11/16

Өнөөдөр ЭМЯ шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн, Энхсаран сувиллын үйлчлэгчээс коронавирус илэрсэн бол Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, дөрөв болсон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар тухайн халдвар илэрсэн иргэн нь 11 настай хүүхэд гэх. Тэгвэл энэхүү батлагдсан тохиолдол өмнө нь илэрсэн гурван тохиолдолтой хамааралгүй иргэн аж.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Өнөө өглөөний мэдээллээр Сэлэнгэ аймагт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүй байна. Учир нь өнөөдрийн батлагдсан тохиолдол өмнөх тохиолдлуудтай хоорондоо хамааралгүй болох нь тогтоогдсон. Энэ нь Сэлэнгэ аймаг Коронавирусний голомт болсон байна гэдгийг харууллаа. 

Тиймээс зэргэлдээ байдаг Дархан-Уул аймаг маш өндөр эрсдэлтэй байна. Тиймээс Аймгийн онцгой комисс Сэлэнгэ аймаг руу хүнс тээвэрлэж буй жолооч нарыг гурав хоногт нэг удаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байх шийдвэр гаргалаа” гэв. 


Холбоотой мэдээлэл:

2020.11.17

Сэлэнгэ аймагт батлагдсан сүүлийн тохиолдол 74 настай эмэгтэйн ойрын хавьтал гэв