Шүүх: Г.Загдаад 6 жил, Г.Амарсайханд 1 жилийн ял оноолоо

Админ
2020/11/17

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 / Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

2. Шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.50
    2020/11/20

    daldagnaad bsan hohi chin muu sain nowshnuudiig

    Хариулах
  • 203.91.115.50
    2020/11/20

    ял нь багадаж бна энэ2т

    Хариулах
  • 66.181.161.56
    2020/11/18

    Арай л дэндүү бага уу. Хүчин ийм бага ялтай :(

    Хариулах
  • 66.181.161.48
    2020/11/18

    fb eer ynxan geed zagnaad baidag xvn zvgeervv te

    Хариулах
  • 192.82.71.248
    2020/11/18

    amarsaikhniig luusan ruu iuvuulaach zagdaag maanit ruu iuvuulj mongoliin tsagdaa huchnii baiguullagiig doromjilson ulsuud yamar baidgiig uzuuleh heregtei.Mon ooriinh ni baiguullagad gem zemgui humuusiig huchirhiiluulsen humuus yamar baidgiig ooriinh ni bied ni uzuuleh ni hamgiin zuv shiidver.

    Хариулах
  • 95.199.8.1
    2020/11/18

    Arai ymaa hvchingiin hereg n batalgaatai gj sonshoor aimar sanagdaad bh ym

    Хариулах
  • 66.181.189.51
    2020/11/18

    Төр засаг хууль ёсыг дээдлэхгүй юм аа гэхэд хүндэтгэлтэй харьцах ёстой байсан юм. Дэндүү балмад байсан юм. Засаг захиргаа Цагдаа цэрэггүй дэндүү цадиггүй загнаж байгаад энэ хоёр зуулгачихлаа даа:(

    Хариулах
  • 66.181.161.57
    2020/11/17

    Zagas usandaa gedeg shig narsniixaa naaran deer irsen bna. Ax arai l davruu bsiin

    Хариулах
  • 119.40.98.74
    2020/11/17

    ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСДАНА МАЛ ТЭЖЭЭВЭЛ АМ ТОСДОНО ГЭДЭГ Л БОЛЖ.Харж ханддаг овоо нийгэмшүүлж байсан бусад ядарсан хүмүүс нь хэцүүдждээ зайлуул.

    Хариулах
    • 78.54.2.69
      2020/11/18

      Төрөөс мөнгийг аваад дээрээс нь хүн хүчиндээ, бах таваа хангаад лайв хийгээд байдаг хүнийг сайн гээд байдаг, өөрөө хүчирхийлэгчийг дэмжээд байгаа юмуу. Мөнгийг өгвөл өөр зөндөө хүмүүс ийм газар ажилуулаж чадна ш дээ. Монголд ажилгүй зөндөө хүмүүс байна.

    • 192.82.74.150
      2020/11/17

      Хүн хүчиндэж тэжээх ёстой юу новш минь

  • 139.5.216.121
    2020/11/17

    Hee tses yal ni arai baga bish gej uu. 6 jiliin daraa ene aimaar hun harj handah hungui yadarsan irgediig yamar hetsuu baidald oruulahgui geh batalgaa bii yu, aimaar yum aa

    Хариулах
  • 64.119.26.156
    2020/11/17

    Хуульгүй юм шиг дарвалзаж байсан Загдаа новшоо шорондоо очиж дарвалзаарай,ял нь арай л багадаждээ,гэхдээ яахав оргүйд орвол охинтой гэгчээр энэ танхай новш төртэй засагтай хуультай юм байна гэж ойлгог

    Хариулах
    • 202.126.89.91
      2020/11/18

      Яг зөв

    • 103.26.195.55
      2020/11/17

      Улсын хөрөнгийг хэдэн тэр бумаар нь идсэн чонон сүргүүдэд ганц хоёр жил өгөөд заримд нь өршөөл үзүүлээд гарчихдаг л юм бна лээ.энэ муу 2 хөгшинд арайл хатуу хандаад бгаа юм бишүү.

  • 202.126.89.245
    2020/11/17

    Ter unchin ohinii Bas tedend deerelhuulj bsan humuusiin umnuus huuli bdag gdgiig haruulsand talarhsan bna. Gevch ugch bui yal ni arai bagadsan yum shig sanagdaj bna. Bas ene budgiin daraa Ter hohirogch nar taivan baij batalgaa bgaa yum bolovuu. Hend hezee ch iim muuhai yum buu tohioldog. Daranguilal boolchlol ali ungursun zuund ustsan.

    Хариулах
    • 202.179.21.212
      2020/11/17

      ydarsan ohinig hamgaaldag huuli bdag l yum bn