Ерөнхийлөгч Х.Баттулга төрөөс өрх бүрд НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ санал гаргалаа

Админ
2020/11/17

Ерөнхийлөгч иргэн бүрт 200 000 төгрөг бэлнээр, 800 000 төгрөгийн ваучер олгох санал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.

Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд  төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.

Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургуйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа.

Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.

ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  1. Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  2. Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
  4. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  5. Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.

Сэтгэгдэл (54)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.9
    2020/11/20

    Энэ 1-сая егех саналийг дэмжихгvй байгаа гишvvдийг Ард тvмэний эсрэг ажилдаг гэж дvгнэлээ ,зевхен хэрэгцээний манге, гадаадийхан Ард иргэд ээ тусал гэж егсен манге!

    Хариулах
  • 202.126.89.196
    2020/11/18

    Ерөнхийлөгчөө, биднийг бүгдээрээ оюун ухааны хомсдолттой гэж бодоод байгаа юмуу. Монголын ард түмэн угаасаа өрөнд дургүй. Та улам л өрөнд оруулах арга сэдээд байх юм. Харин булмал хөрөнгөөрөө улсын өрийн нэгээхэн хэсгийг ч гэсэн дарах санаачилга гаргавал дахиж ерөнхийлөгч болгож юү магад

    Хариулах
  • 202.126.88.69
    2020/11/18

    Д.Содном дарга угийн ухаалаг сайхан хүн?! Маш зөв сайхан ярилцлага өгсөн байна лээ?!! Аюулт өвчнөөс ард иргэдээ сайн хамгаалж ирсэн?! Одоо ч сайн ажиллаж наад асуудлуудыг чинь ээлж дараатай авч хэрэгжүүлж л байна?! Ер нь манайхан хэнэггүй ард түмэн?! Одоо ямаа шиг майлцгаалгүй хатуу дэглэмд 12-р сарын 15-н хүртэл монголоороо амьдраад үзэх хэрэгтэй?! Төрийн тэргүүнч цэцэрхэж шоудаад яахав?! Наад ЗГ чинь ажиллаад л байна?! Өвчинг дэлгэрүүлсэн нь бидний алдаа шүү?!

    Хариулах
  • 202.126.88.69
    2020/11/18

    Д.Содном дарга угийн ухаалаг сайхан хүн?! Маш зөв сайхан ярилцлага өгсөн байна лээ?!! Аюулт өвчнөөс ард иргэдээ сайн хамгаалж ирсэн?! Одоо ч сайн ажиллаж наад асуудлуудыг чинь ээлж дараатай авч хэрэгжүүлж л байна?! Ер нь манайхан хэнэггүй ард түмэн?! Одоо ямаа шиг майлцгаалгүй хатуу дэглэмд 12-р сарын 15-н хүртэл монголоороо амьдраад үзэх хэрэгтэй?! Төрийн тэргүүнч цэцэрхэж шоудаад яахав?! Наад ЗГ чинь ажиллаад л байна?! Өвчинг дэлгэрүүлсэн нь бидний алдаа шүү?!

    Хариулах
  • 202.126.88.69
    2020/11/18

    Д.Содном дарга угийн ухаалаг сайхан хүн?! Маш зөв сайхан ярилцлага өгсөн байна лээ?!! Аюулт өвчнөөс ард иргэдээ сайн хамгаалж ирсэн?! Одоо ч сайн ажиллаж наад асуудлуудыг чинь ээлж дараатай авч хэрэгжүүлж л байна?! Ер нь манайхан хэнэггүй ард түмэн?! Одоо ямаа шиг майлцгаалгүй хатуу дэглэмд 12-р сарын 15-н хүртэл монголоороо амьдраад үзэх хэрэгтэй?! Төрийн тэргүүнч цэцэрхэж шоудаад яахав?! Наад ЗГ чинь ажиллаад л байна?! Өвчинг дэлгэрүүлсэн нь бидний алдаа шүү?!

    Хариулах
  • 66.181.161.37
    2020/11/18

    мөнгө тараан гэх юм тэр мөнгөөрөө томоохон үйлдэвэр тоног төхөөрөмж аваад дотоодо үйлдэвэр баривал зохилтой

    Хариулах
  • 202.9.46.57
    2020/11/18

    belegdliin sda yu ch gesen yaahuu dee. heregjihhuigees tsaash. chi dungee avsan. ahiad songogdono gevel fuk u

    Хариулах
  • 192.82.71.68
    2020/11/18

    Халамж тараахаас өөр ажил хийдэггүй төртэй улс ядарч байна даа. Хүн болгон ядраад, өлсөөд байгаа юм байхгүй, сул мөнгө авах л сонирхолтой хүмүүс....

    Хариулах
  • 192.82.71.68
    2020/11/18

    ЯДАРСАН эдийн засгаа салам унагана шүү. ТЭГЖ БЭЛЭН МӨНГӨ ҮЙЛДВЭРЛЭЖ ТАРААХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. одоо БҮСЭЭ ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • 202.21.108.3
    2020/11/18

    Өрхийн орлогыг нь харгалзаж үзэх хэрэгтэй. Энэ чинь ядарсан иргэдэд амь тариа болох ёстойгоос биш чинээлэг иргэдийн өдрийн хоолны мөнгө болох ёсгүй. Женко чинээлэг тэтгэврийнхний зээл тэглэн ядарсан хөгшчүүлийг хаяж байснаа мартах хэрэггүй.

    Хариулах
  • 203.91.115.55
    2020/11/18

    Дэмжиж байнаа. Нүдээ олжээ

    Хариулах
    • 202.126.89.196
      2020/11/18

      Таны нүд сохор юмуу

  • 66.181.191.149
    2020/11/18

    Ter ariljaa naimaa hj bga hvmvvs bsl ger bvltei bga blgv tedend ch gsn ogiishde tghr vne mvne nemj t1 tehgv bhoo

    Хариулах
  • 192.82.73.185
    2020/11/17

    Энэ 1 сая төгрөг ядуу зүдүү гэр бүлд очиход тэр өрхийн өлөн зөлмөн амьдралтай хүүхэд хөгшдөд ямар сайхан байх болоо гэхээс нүдэнд нулимс хурж байна даа. Татвар төоөгч түмэн олны минь буян эх орны минь хишиг буян ядуу зүдүү иргэддээ энэ хатуу цагт очоосой доо. Бурхандаа залбиръя. Буян заяа нь дэлгэрэгээ

    Хариулах
  • 192.82.73.185
    2020/11/17

    Жишээ нь тэр Эрдэнэтийн дарга нарын тансаглалын мөнгийг орлогогүй болсон иргэн өрхөд өгөхөд л их буян

    Хариулах
  • 192.82.73.185
    2020/11/17

    Ямар сайхан сэтгэл хөдөлгөм санал вэ. Өвчин тахлын улмаас олон сараар хагас болон бүтэн хөл хорионд орж бэлэн төсвөөс цалин хангамж авдаггүй өөрийн жижиг бизнeсээр эсвэл түр ажлаар цагийн ажлаар жижиг худалдаа үйлчилгээ оёдол цэвэрлэгээ хоолны бизнecээр орлогоо олж амьдралаа авч явдаг иргэдэд аль хэдийн хүндээр туссаан. Наймаа үйлчилгээ орлого олох ажлууд бүгд зогссоон. Ингээд одоо яахвэ гэдэг асуулт л байна. Хариулт одоо болтол алга.

    Хариулах
  • 109.89.151.254
    2020/11/17

    Demjij baina.Irgedee byx talaar demjixgyigeer koronagiin tsaana garna gej baixgyi !

    Хариулах
  • 66.181.161.6
    2020/11/17

    Зөв ш дээ. Энэ мөнгөөр зээл төлхөөс эхлээд өрх бүр л хэрэгцээндээ зарцуулна ш дээ. Төр засгийнхан нь өөрсдөө энэ байтугайг батлаад л өөрсдөө авдаг биз дээ

    Хариулах
  • 103.229.121.141
    2020/11/17

    Zugeer mongiin ogchwol ih l heregtei bn daa

    Хариулах
  • 202.126.90.142
    2020/11/17

    Мөнгөтэй баян лалрууд, төрийн албаныхан энэ коммэнтуудаас зайлдаа, та нарт хэрэггүй л юм байгаа биз, түмпэн дүүрэн мах чанаж идээд сайхан байгаа биз, ард түмэн бид өлсөж байна, хөргөгч маань хоосон байна

    Хариулах
  • 202.126.90.142
    2020/11/17

    Өлсөж үхлээ хурдан өгөөсэй

    Хариулах
  • 139.5.218.73
    2020/11/17

    Зүгээр бэлэн мөнгөө л өгчих хүмүүс өөрсдөө зарцуулчихаж чадна бас нэг хэдэн олигархи санхүүжүүлэх гээд ваучер гэж хуцаж бна уу

    Хариулах
  • 103.212.117.54
    2020/11/17

    гадаадын орнуудын туршлагаас харахад ард түмнийхээ амьдрал ихл харж үзэж байх юм хэрэгжлэг бол зөв шийдвэр бна нөгөө татвар төлөгчдын мөнгөөс авах байхдаа

    Хариулах
  • 118.222.17.187
    2020/11/17

    mash muu shiudwer bn

    Хариулах
  • 202.55.188.87
    2020/11/17

    Eooooo yu yriad bgan beee amidrald yg odoo mungu heregtei l bna gehdee bidnii zuw ervvl amidrah / biznes hiih orchin/orching bvrdvvleed ugchuuch teh vvv.

    Хариулах
    • 202.126.89.196
      2020/11/18

      Тийм шүү. Амруу нэг удаа хоол халбагадаж өгсөнөөс байнга хоолоо олоод байх нөхцөлийг нь бүрдүүлээд аль

  • 192.82.76.173
    2020/11/17

    zuv shiidver bainaa,erunhiilugchd uu bayrllaa.Ard irged hvnd bainaa urh tolgoilson 2 hvvhedtei bas tal harvalttai asramjind baidag 80 nastai eejteigee amidardag.nuhur hodoodnii hort havdaraad uvduj hodoodoo avhuulj bainga emchilgeend yavdag odoo bvh bier n hort havdar n tarhsan hudulumuriin chadvargvi bie n muu baigaa.Hvvhdvvd geriinhen maani ideh hoolgvi nvvrs avah mungugvi urh tolgoilj vnheer hvnd bainaa.bi uuruu hudulmuriin hulsnii hamgiin dood tsalintai ajil erheldeg.

    Хариулах
  • 66.181.176.136
    2020/11/17

    Зайлаа ямар тэнэг шийдвэр бэ?

    Хариулах
    • 202.126.89.196
      2020/11/18

      Маргаашаа харж амьдар

    • 202.126.90.142
      2020/11/17

      Баян лалар

  • 202.9.40.89
    2020/11/17

    Оффшор бүсэд 17 тэрбум хулгайлагдсан Монгол төрийн.төсөвийн мөнгө байгаа гээ биз дээ.тэр чинь татвар төлөгч бидний л мөнгө шүү дээ Хүрэлбаатар аа.энэ мөнгөө оруулаад ирвэл нэг их бадар барих шаардлага гарахгүй байх аа.бод бод сайн бод...

    Хариулах
    • 202.126.89.196
      2020/11/18

      Ерөнхийлөгчийн амлалт шүүдээ. Тэрниййг нь аваад ирээ Баттулгаа

  • 202.126.89.16
    2020/11/17

    Yu 200000 be bucadaar ne delgvvreec baraa abna gecen vgvv ydaj 500000 belneer ogooch bid mah sholoo golchilj abmaar bn delgvvr horshood mah ymar vnetei bilee

    Хариулах
    • 202.126.90.142
      2020/11/17

      Маш зөв

    • 103.26.193.53
      2020/11/17

      Хаха өлөн юмаа

  • 202.131.246.210
    2020/11/17

    Маш зөвөө аж ахуйн нэгжээ дэмж төсөвийн тодотгол хий чухал биш ажилуудыг царцаа

    Хариулах
  • 202.126.90.109
    2020/11/17

    Зөв шийдвэр байна.

    Хариулах
  • 43.242.242.18
    2020/11/17

    ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. КОВИДИЙН ҮЕД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛААРАА ДЭНЧИН ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА. ТҮРЭЭЧЭЭСЭЭ ХАЛДВАР АВЧИХААД БАЙНА. БҮГД ЗЭЭЛТЭЙ, ЗЭЭЛИЙГ НЬ НЭГ УДАА ТЭГЛЭДЭГГҮЙ ЮМАА ГЭХЭД ЖИЛИЙН 3 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ. АМЬ НАС НЬ ХҮНД БАЙДАЛД ОРОХОД ГЭР БҮЛЭЭ ӨРТЭЙ ҮЛДЭЭХ Л ХЭЦҮҮ. ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА. ТӨР ЗАСАГ ҮҮНД АНХААРЛАА ХАНДУУЛААЖЭЭ

    Хариулах
  • 202.9.40.182
    2020/11/17

    Ман сангийн сайдХүрэлбаатар огцороосой

    Хариулах
    • 66.181.176.146
      2020/11/17

      Ерөнхийлөгч огцроосой. Өвчин зовлонгоор далимдуулж сонгуулийн сурталчилгаа хийгээд.. Энэ одоо ард түмэндээ тий хайртай боллоо юу?!!! Офшор бүсд өөрийнх нь охины данс бгаа гэсэн . Улсаа хорлох ажиллагаа явуулж бгааг эсэргүүцэж бна. Засаг ажлаа хийж бхад энэ хажууд нь иргэдийн сэтгэхүйгээр тоглоод ....

  • 66.181.161.36
    2020/11/17

    Estoi nvdee olson hereg shv iim hetsvv vedel ogchvvl boloo shvdee bayarlaaa

    Хариулах
  • 202.126.88.172
    2020/11/17

    ashgui de MAH nohod uhej dald or

    Хариулах
  • 124.158.82.253
    2020/11/17

    За гадаадааас зээлж аваад ард түмэндээ өгнө гэвэл үгүй шүү. Бид үр хүүхэддээ өр ширгүй эх орон үлдээмээр байна шүү

    Хариулах
    • 66.181.161.57
      2020/11/17

      Яг зөв,,,

  • 202.126.88.159
    2020/11/17

    Vnheer zow sidwer gargajee demjij bn ard tvnihee nuruun deerh achaag hongolj bgaad n bayarlaj bn

    Хариулах
  • 103.57.95.246
    2020/11/17

    800,000 bichig ugj bhaar shuud belen muguu ugmuur ym

    Хариулах
  • 66.181.187.155
    2020/11/17

    Зөв зөв

    Хариулах
  • 202.21.109.4
    2020/11/17

    buruu shiidver bna.naad mungu chini haana bgaa yum.Sudalgaa hiisen yum uu.esvel songuulin shoy yum uu.haraad baihad dandaa mungu nehsen zaluuchuud bh yum.tarhia ajillulj garaa hudlugu

    Хариулах
    • 66.181.161.57
      2020/11/17

      Зөв дэмжиж байна,,, эх орон газар шороо Алтннас үнэтэй,,, хойч үеээ бодооч

    • 202.126.90.135
      2020/11/17

      Эргүү ац

  • 66.181.184.220
    2020/11/17

    Mash zov bn heregjuulbel mash heregtei bn. Ovoo erunhiilegch shig shiidver gargasan bn !

    Хариулах
    • 66.181.161.57
      2020/11/17

      Хуц2

  • 66.181.161.83
    2020/11/17

    Demjij bna ard tvmnee bodson shiiwer baina

    Хариулах
    • 66.181.161.57
      2020/11/17

      Ийм өчүүхэн бодолтой болох гэждээ монголий