Цагдаагийн алба хаагч, Төмөр замын ажилтнаас СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ илэрчээ

Админ
2020/11/18

Эмнэлэг, хилийн мэргэжлийнхэн, цагдаагийн алба хаагчид коронавирусийн халдвар авах эрсдэл хамгийн өндөр гэсэн дүгнэлт эрт гарсан. Тиймээс эрсдэлтэй албан хаагчдыг шинжилгээнд хамруулахад Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэг алба хаагчийн шинжилгээний хариу эерэг гарсан тул тусгаарлажээ. 

Түүнчлэн "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн байна.  

Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарна.