Д.Өнөрболор: БНСУ-ын цар тахлын үеийн засаглалын менежментийн талаарх эмхэтгэл чухал гарын авлага болно

Админ
2020/11/19

УИХ-ын чуулган цар тахлын асуудлаар хуралдсаар байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн энэ хэд хоногт БНСУ-ын цар тахлын үеийн засаглалын менежментийн талаарх 101 хуудастай “COVID-19 хариу арга хэмжээний тайлан эмхэтгэл”-ээс орчуулан эмхэтгэж Засгийн газар УОК-т хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Ажил хэргийн чухал гарын авлага болно гэж итгэж байна. 

Нөгөө талаар олон улсын Засгийн газрууд цар тахлын нийгэм эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цар тахлын халдварыг бууруулах арга хэмжээнээс илүү чухлаар яаралтай горимоор хэрэгжүүлж ирсэн байдаг. Энэ талаар Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонсохыг хүсэж байна. 

Мөн цар тахлын үеийн зээл, хандив, тусламжаар уушиг орлуулагч ECMO аппарат манайх хэдийг авсан бэ, жирийн уушигны аппаратаас өөр тул эмч мэргэжилтнүүдээ сургасан уу, дахиж хэдийг авахаар төлөвлөж байна вэ гэв. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.217
    2020/11/21

    Бусад орны туршлагыг судлах зөв ч шууд хуулж тархиа ажиллуулахгүй будаа идэх ч биш дээ. Энэ хүн асуудалд ингэж л ханддаг хүн юм байна. Сонгосон хүмүүс нь дүгнэнэ биз. Олигтой тархиа ажиллуулж чаддаг хүн сонгохгүй

    Хариулах
  • 59.153.113.93
    2020/11/21

    бид ямар нөхдийг сонгоод тэд маань юу хийгээд явна вэ

    Хариулах
  • 202.21.109.60
    2020/11/21

    Shal demii yum hiih yum.

    Хариулах
  • 66.181.161.125
    2020/11/20

    Монголын засаг төр өөрийн орны нөхцөлд тохирсон менежмент хийгээд болох байлгүй дээ. Өөрөө л солонгосоос дуурайдаг.

    Хариулах
  • 64.119.26.193
    2020/11/19

    Энэ гэж солонгосоор өвчилсөн гар байна. Солонгосчуудыг мэдэхгүй биш новшнууд байдаг байхаа

    Хариулах
    • 66.181.161.73
      2020/11/22

      Энэ чинь өөрөө солонгос нөхөртэй гэлүү