LIVE: Дотоодод батлагдсан тохиолдлын тоо 120-д хүрлээ

Админ
2020/11/20

ЭМЯ-наас коронавирусний талаарх коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсад нийт 555 тохиолдол бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 19-ны өдөр 3625 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 3588 хүнд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймаг 466 хүнд шинжилгээ , Дорнод аймагт хийгдсэн 3 хүний шинжилгээ хийснээс вирус илрээгүй байна.  Өмнөд Судан улсаас 10 дугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчаас 1 тохиолдол, 11 дүгээр сарын 16-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ТИР машины нэг жолоочоос илэрлээ.

Өчигдөр 17 цагаас хойш 37 шинэ тохиолдол илэрлээ. Дарханд 63 хүнд шинжилгээ хийснээс 5 тохиолдол илэрч, нийт 16 болж байна.

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 51, 

Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт 6

Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт 33 буюу улсын хэмжээнд 120 тохиолдол батлагдаад байна" гэлээ.