​Багануур дүүрэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ

Админ
2020/11/21

Багануур дүүрэгт коронавируст халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Багануур дүүргийн Засаг дарга Г.Даваасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр шуурхай мэдээлэл хийлээ. 

Тэд “Багануурчууддаа яаралтай хүргэх мэдээ байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануурт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  ХӨСҮТ-рүү сорьцыг явуулахад PCR шинжилгээний хариу нь батлагдаж ирлээ. 

Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 17 хүн, дам хавьтлын 10 хүн гээд нийт 37 хүнийг олж тогтоож, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад эхний удаад сөрөг гарсан. Гэхдээ хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсэн.

Тандалт, судалгаа үргэлжилж байгаа тул иргэд сандралгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гэрээсээ гарахгүй байж мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалж байна" гэв.