ЭМЯ: Манай улсад коронавирусний 21 тохиолдол шинээр батлагдлаа

Админ
2020/11/21

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хувьд коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 578 болжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "  11 дүгээр сарын 20-ны өдөр ХӨСҮТ болон Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн лабораторид нийт 3071 шинжилгээ хийгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны  17 цагаас хойш манай улсад 21 тохиолдол бүртгэгдлээ.  Улаанбаатар хотод 5,  Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол шинээр батлагдсан. Улсын хэмжээнд нийт 142 тохиолдол бүртгэгдлээ. 

Улаанбаатарт -38

Сэлэнгэ аймагт -58

Дорноговь аймагт -12

Орхон аймагт -16

Говьсүмбэр аймагт -1

Дархан-Уул аймагт -16 тус тус бүртгэгдээд байна " гэв.