А.Амбасэлмаа: Коронавирусний сүүлийн тохиолдлуудын ихэнх нь оюутан, сурагчдаас илэрч байна

Админ
2020/11/21

Манай улсын дотоодын халдвар 142 болсон. Коронавирусний сүүлийн тохиолдлууд оюутан, сурагчдаас илэрч байгаа аж.  Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн тохиолдлуудын ихэнх нь сургуулийн сурагчид, оюутан залуусаас илэрч байна. Хэрвээ бид хөл хорио тогтоогүй бол халдвар маш хурдтай тархах эрсдэлтэй байсан. Хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 60-70 хувь бууруулж чадлаа. Олон улсын хэмжээний туршлагаас харахад хөл хорио тогтоосноор 50-60 хувь бууруулж чаддаг. Манай улс эрт хөл хорионы дэглэм зарласнаар илүү үр дүнд хүрч чадлаа" гэлээ.