Т.Гантөмөр: Хүнсний, эм хангамжийн автомашин 07.00-17.00 цагт зорчих боломжтой

Админ
2020/11/21

УОК, НОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс хүнсний, эм хангамжийн болон хот нийтийн үйлчилгээний автомашин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчих боломжтой болсон байна. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр  “Нийслэлд ажилладаг хүнсний 770 үйлдвэрын 2000 автомашин, хүнсний импортын барааны 220 аж ахуйн нэгжийн 2000 машин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчиж, 3731 дэлгүүрт түгээлт хийх юм.

 Мөн Сансар, Оргил зэрэг томоохон сүлжээ дэлгүүрийн 350 автомашины дээрх цагт өөрийн сүлжээ дэлгүүртээ бараагаа хүргэнэ. Алслагдсан дэлгүүрүүд дээрх хугацаанд хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийн жижиг машинаар өглөө 07.00-10.00 гэрээтэй хүнсний захаасаа бараагаа авч болно. Хүнсний, эм хангамжийн, худалдаа үйлчилгээний болон хот нийтийн аж ахуйн үйлчилгээнд явдаг автомашиныг QR системд холбож байгаа.

 Уг ажлыг ирэх долоо хоногийн даваа гарагаас өмнө дуусгах бөгөөд ингэснээр QR кодтой автомашин 07.00-17.00 цагт түгээлтэд асуудалгүй гарах боломжтой болно” гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.198
    2020/11/21

    yu ch gehuu dee. 1 gargasan shiidver ni usreel 3 honoh yumaa. holduu pzdakuud shuu. setgeliin hoorloor bish bodoj gargaach naad shiidveruudee

    Хариулах