Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалтай утсаар ярьж, амжилт хүслээ

Админ
2020/11/21

АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал тав дахь өдрийн байдлаар Б.Буджаргал 614 км гүйж хошуучилсаар байна. Тэрбээр арын тамирчнаасаа 100 км тасарсан бөгөөд өдгөө тэмцээн өндөрлөхөд 34 цаг үлдээд байна. Хэт холын зайн гүйлтийн төрөлд сүүлийн 36 цаг маш чухал байдаг. Энд тамирчид ядарч, цуцсан байдаг тул хэн тэвчээртэй, тэсвэртэй нь түрүүлдэг. Тэгвэл Энэхүү шийдвэрлэх үеийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүсэн ерөөжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга “За сайн байна уу? Хоёулаа Монголд 10 км-ын кросст хамт гүйж байсан. Адилхан спортын хүний хувьд биеийн байдал хэр байгааг тань асуух гэж холбогдож байна. Биеэ сайн бодоорой. Амрах үедээ сайн амарч байгаарай. Та туршлагатай хүн өөрөө сайн мэдэж байгаа. Дараа дараагийн тэмцээнд тань хамтран ажиллах болно. Би бүх талаар дэмжлэг үзүүлэх болно. Монголчууд танаар их бахархаж байна. Би сайн мэдээ хүлээгээд сууж байна. Амжилт хүсье” хэмээн сэтгэлийн дэм өгчээ.  Харин Б.Буджаргал “Биеийн байдал сайн байгаа. Таныг утсаар ярьсанд маш их баярлалаа. Монголчууд маань эх нутагтаа ковидийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.11
    Өчигдөр

    Бөөн эрч хүч урам авсан бхдаа

    Хариулах
  • 66.181.161.66
    2020/11/22

    sain battulga bayarlalaa

    Хариулах
  • 202.126.90.114
    2020/11/22

    Зовлон үзсэн хүн хүний зовлонг ойлгодог гэж ерөнхийлөгч маань өөрөө тамирчин хүн шүүдээ.Гавьяат

    Хариулах
  • 202.126.90.114
    2020/11/22

    Овоодоо хүний хичээл зүтгэлийг үнэлдэг

    Хариулах
  • 66.181.161.80
    2020/11/21

    Бахархах сэтгэл төрж бна.Мундаг залууд амжилт хүсий.Монгол төр чамайг ивээх бизээ

    Хариулах
  • 139.5.217.149
    2020/11/21

    Yamar ih erch huch avsan boldoo, bayarlaad baharhaad amjiltin medee hileegeed suuj bna shu, mongolchuud chini

    Хариулах