ЭМЯ: Дорноговь аймагт шинээр 4 тохиолдол илэрлээ

Админ
2020/11/21

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 4 тохиолдол шинээр илэрлээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн.

Ингээд нийт Улаанбаатарт 38, Сэлэнгэ 58, Дорноговь аймагт 16, Орхон аймагт 17, Говьсүмбэрт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол болоод байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 582 болж байна. Дотоодод батлагдсан тохиолдол 146 болж байна" гэв.