УОК: Нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүллээ

Админ
2020/11/21

УОК-ын хуралдаан дуусжээ. Тус хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.  Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явуулахаар боллоо. 

Түүнчлэн зайлшгүй ажиллах салбарын болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах, хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо.  Үүнийг  хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ.

 Гэхдээ 12-р сарын 1-нээс хойш нөхцөл байдал хэрхэх вэ гэдгээс хамаараад 2-3 төлөвлөгөө боловсруулж байна" гэлээ.