75 АЖ АХУЙН НЭГЖИЙГ 17 ТЭРБУМ 357 САЯ ТӨГРӨГӨӨР ХУВЬЧИЛЖЭЭ

Админ
2019/03/13

Монголын төр өмчөө 1992 оноос хувьчилж эхэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бол ямар хөрөнгөө төр авч үлдэж, алийгаа хувьд шилжүүлэхийг УИХ шийдэж, Засгийн газар хэрэгжүүлэхёстой. Учир нь энэ хуулиар бол төрийн өмчийг УИХ ард түмнийг төлөөлөн өмчилдөг. Гэтэл тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд М.ЭнхсайханыЗасгийн газар УИХ-ын энэхүү бүрэн эрхэнд халдаж, 1997 онд “Төрийнөмчийг 1997-2000 ондхувьчлаххөтөлбөр” гэх 160 дугаар тогтоол баталжээ. Ингээд л ард түмний мэдэлд байсан өмч хөрөнгийг Ерөнхий сайд өөрийн дураар хувьчилж, хувааж эхэлсэн байна. Энэ онуудад Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхсайхан 1996-1998 он, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт 1998 он, Р.Амаржаргал 1999-2000 онд тус тус хашиж байв. Өөрөөр хэлбэл 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл олонхиороо төр, засгийн эрх барьж байх 4 жилийн хугацаанд 4 Ерөнхий сайд ажилласан байдаг.


Үүнээс хойш дээрх Засгийн газрууд 2000 оны 9 дүгээр сар хүртэл 928 аж ахуйн нэгжийн 46.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувьд шилжүүлжээ. Ингэхдээ 50 хүртэлх тооны хүнтэй аж ахуйн нэгжийг том аж ахуйн нэгж хэмээн үнэлсэн байна.Тухайн үедээ хувьчлах обьектийнн үнийн саналыг битүүмжилсэн хэлбээр авч, дуудлага худалдаа явуулж байжээ.


Энэ маягаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 75 аж ахуйн нэгжийг 17 тэрбум 357.9 сая төгрөгөөр хувьчилжээ. Эдгээр аж ахуйн нэгжийг тухайн үед нийт 731 тэрбум 996.5 сая төгрөгөөр үнэлсэн байв. Үүнээс 30 тэрбум 622.1 сая төгрөгийн өрийг нь хасвал 701 тэрбум 374.4 сая төгрөгийн үнэ хүрнэ гэсэн үг. Энэ бол тухайн аж ахуйн нэгжүүдийн үнэ цэнэ юм. Дарханы цементийн үйлдвэр гэхэд л 1968 онд баригдсан цагаасаа хойш Монголын бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулсаар ирсэн. Дархан хотын ихэнх барилга байгууламжийг энэ үйлдвэрийн цементээр босгосон түүхтэй.


2010 оны эцсийн байдлаар 1.5 сая унци алт олборлосон Бороогийн алтны ордыг “Алтай трейдинг” ХХК мөн л зах зээлийн үнээс дэндүү хямд авсан хэмээн хуудуутай хувьчлалын тоонд үргэлж багтаасаар ирсэн. Гэтэл дээрх 75 аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгийг нийтэд нь 29 тэрбум 227.2 сая төгрөгөөр үнэлж, үүний 21 тэрбум 824.4 сая нь төрийнөмчийн, хувьчлах хөрөнгө гэж үзээд хувьчилчихжээ.  


Үнэ цэнэ, ашиг энэ тэрийг нь тооцохгүйгээр зөвхөн үндсэн хөрөнгийг нь бодоод үзэхэд л 4 тэрбум 466.5 сая төгрөгийн алдагдалтайгаархувьчилсан 1996-2000 онд хувьчлагдсан том аж ахуйн нэгжүүдийг дараах хүснэгтээс хараарай.

 

Аж ахуйн нэгж

Он

Хөрөнгийнүнэлгээ

Хувьчилсан үнэ /сая төг/

Зөрүү+/-

1.

Орхон. Зорчигчтээврийнбааз

1997

251.8

75

-177

2.

Дархан-Уул. Цементийнүйлдвэр

1998

437

72.8

-364

3.

Дархан-Уул. Гурил, тэжээлийнүйлдвэр

1998

829.6

666

-163

4.

Өмнөговь. Говийнөндөр

1998

208.3

1.5

 

 

-191

5.

Сэлэнгэ. Бороогийналтныүйлдвэр

1998

521.5

259

 

-262

6.

Улаанбаатар. Ганхийц

1998

370.8

83.3

288

7.

Улаанбаатар. “Бөөнийхудалдаа” ХК

1998

430.3

251

200

8.

Улаанбаатар. Байшинүйлдвэрлэхкобинат ХК     

1998

1149

251

899

9.

Улаанбаатар. Улаанбаатарбарилга

1998

350.2

170

180

10.

Улаанбаатар. “Улаанбаатаримпекс”             

1998

1177

610

567

11.

Улаанбаатар. “Монголтээх” ХК   

1998

515.2

197

319

12.

Сэлэнгэ. Спирт, балбурам

1999

1041

616

425

13.

Улаанбаатар. Материалимпекс ХК      

1999

813.6

326

488

14.

Улаанбаатар. Разноимпекс

1999

1108

797

311

15.

Улаанбаатар. Махимпекс

1999

2169

1955

214

16.

Эрчимхүчнийзасварынүйлдвэр

2000

1695

854

842

 

Нийтдүн

 

13067

7199

 5868

 

 

Үргэлжлэл бий...

Х.Болор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна