НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг эрэн сурвалжилж байна

Админ
2019/06/06

МАН-ын 60 тэрбумыг илчлэгч Г.Доржзодов НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг гүтгэлэг тараасан гэх үндэслэлээр шүүхэд ханджээ. Улмаар шүүх хурал товлогдоход хүрэхэд Ц.Сандуйг олоогүй байна. Тиймээс түүнийг шүүхээс эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Улаанбаатар- Токио чиглэлийн онгоцоор хилийн дээс алхжээ. Гэвч түүнээс хойш эх орондоо ирээгүй байна. Энэ талаар Б.Доржзодов өөрийн твиттер хуудаснаа “Ц.Сандуй 2016 оноос өнөөг хуртэл удаа дараа #60тэрбум асуудлаар гутгэлэг тараасаар байгаа тул Шүүхэд хандсан. Гэвч хаяг тодорхойгүй, өмнөх хаягнаасаа хасалт хийлгэсэн, 2019.3.9нд Монгол Улсаас дайжин гарч яваад эргэн ирэхгүй байна. Иймд Шүүхээс эрэн сурвалжилж байна” хэмээсэн байна.

 

   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна