УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах ТӨБЗГ-ын даргад яригдаж эхэлжээ

Админ
2019/06/10

УИХ-ын гишүүн Ж.Батзандан саяхан л манай ах ямар нэгэн төрийн албанд очсон байвал надад хэлээрэй хэмээн томорч байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд томилогдохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ. Түүний оронд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Ганбатыг томилохоор болсон талаарх мэдээлэл байна. Тэгвэл Б.Ганбатын халааг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ яригдаж эхэлжжээ. Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилно гэж байсан ч ийнхүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилохоор болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна