БНСУ-ын иргэн Ким Ён Жунд нэг жилийн ял оноолоо

Админ
2019/06/10

БНСУ-ын иргэн Ким Ён Жун /53 настай/-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл шүүхээс түүнд 1 жил хорих ял оноолоо. Хэргийг эргэн сануулбал, Гэртээ хар тамхи хадгалж, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газрынхан түүнийг өнгөрөгч гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө баривчилсан бөгөөд тэдний гэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабил болон Каннабис илрүүлсэн юм.

Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Кем Ён Жунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Тэрээр мөн хууль бусаар онлайн худалдаа хийж ашиг олдог байсан бөгөөд манай улсад аяллын визтэй амьдарч байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна