ЦЕГ: н.Энхсайхан нөхрийг нь ажлаас хална гэж дарамтласан гэж ташаа мэдээлэл тараасан

Админ
2019/06/17

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ардчилсан намаас энэ сарын 11-14-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах тухай хүсэлт мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Улмаар Засаг даргын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулах журмыг хангаагүй тул татгалзсан хариу өгсөн.

 

Татгалзсан хариу өгсөн хэдий ч АН-ынхан дээрх өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан тул Монгол Улсын жагсаал цуглаан зохион байгуулах журмыг зөрчиж байгаа тухай асуудлаар цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл шаардлага өгсөн ч үйл ажиллагаа үргэлжилсэн. Тиймээс  тус жагсаалыг зохион байгуулагчдад Зөрчлийн хуулиар хэрэг бүртгэл зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажил явуулж байна.


 
Мөн энэ сарын 12-нд АН-аас дахин жагсаал, цуглаан зохион байгуулсан. Ингэхдээ Гэрлэх ёслолын ордоны өмнө талбайд зохион байгуулна гэж зөвшөөрөл авсан ч байрлалаа өөрчилж зөвшөөрөлгүй газар буюу Австрали улсын Элчин сайдын яам байрлах талбайд жагсаал, цуглаан зохион байгуулсан. Иймд жагсаал цуглаанаа тараах шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьсан. Гэтэл цагдаагийн алба хаагчид "Дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь хална" гэж дарамталсан гэх мэдээллийг жагсаал цуглаан зохион байгуулсан Т.Энхсайхан тараасан. Үүнийг ташаа худал, мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна