Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүгд Ц.Элбэгдоржийн хийсэн ажил

Админ
2019/06/17

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яамдуудын гадна хийж буй жагсаалуудын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Хариуцлагын хувьд бол яригдах ёстой зүйл. Жагсаалын хувьд АН-ын аппрат тэр чигээрээ яамдуудын гадна жагсана. Яг ярьвал их юм байгаа. Тухайлбал Гадаад яамтай, дипломатуудтай холбоотой асуудалд анх тэр хүн хэзээ томилогдсон бэ гээд хөөхөөр АН-ынхны, өөрсдийнх нь хамааралтай хүмүүс гарч ирж байгаа. 1,2 сая еврогийн авлигалын асуудлыг хөөгөөд үзэхээр АН-н гишүүн, дэд сайд асан О.Эрдэнэбулганы л асуудал. Ер нь бол өөрсдийнх нь хийсэн энэ замбараагүй авлигалыг л цэгцлэх гэж явж байна шүү дээ. Энэ бүгд нь бутарч дэлбэрч гарч ирж байгаад миний хувьд баяртай байгаа.

 

Ер нь энэ дипломатуудын асуудал нь өөрөө Ц.Элбэгдорж гэж хүний л хийсэн ажил. Шүүхийг хүнд байдалд оруулсан асуудал нь ч Ц.Элбэгдоржоос эхлэлтэй. МУИС-ийн хэдэн багш нарыг аваачиж авлигал өгч, хамтдаа нүүрсний наймаа руу орж асуудлыг ийм дээр нь хүргэсэн.  Одоо энэ авлигалын сүлжээ, гаж систем бий болгосоноо юунд нялзаах гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Гэхдээ энэ бол бурууг хаацайлж байгаа зүйл биш. Шат шатандаа хариуцлага тооцоод явах ёстой. АН-ынхны хувьд эдийн засгийг сэргээх, Эрдэнэтийн 49 хувийг цэгцэл гэдэг лоозон барих эрхгүй. Тэгвэл Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар өөрсдөө шоронд орох ёстой шүү дээ.

 

Шууд их хурлын гишүүнээсээ татгалзаад явах ёс зүйтэй байх хэрэгтэй. Миний бухимдаад байгаа зүйл ард түмнийг цагаан цаас гэж боддогоо болиоч. Цагаан дээр хараар бичигдсэн зүйлийг ямар ч нүүрний хувирал байхгүй зуун хувь нүүрээ эргүүлээд худлаа яриад байгаа энэ ах нарыг монголын төрөөс цэвэрлэх юмсан гэж бодож байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна