Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг М.Энхболдыг гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагджээ

Админ
2019/06/19

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн тавдугаар сард хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр мэдээлэл хийхдээ Ардчилсан нам болон УИХ-ын дарга асан М.Энхболдтой холбоотой мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, “М.Энхболд, Ц.Элбэгдорж нар монголын төрөөр тоглоом хийж байна. Энэ хоёрт хариуцлага тооц. Тэгээгүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Тэд бол олон хүний амьдрал, Монголын төрөөр тоглосон хүмүүс” гэсэн мэдээлэл хийсэн юм. Мөн М.Энхболдоор толгойлуулсан нам дамжсан бүлэглэл Монгол улсын хууль хяналтын байгууллагын удирдлагуудад өөртөө үнэнч хүмүүсийг томилж, тэдгээрээр дамжуулан хууль бус үйлдэл хийдэг гэсэн мэдээлэл хийсэн. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга асан М.Энхболд  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тодруулбал,  М.Энхболд шүүхэд нэхэмжлэх гаргахдаа “ Н.Алтанхуяг намайг гүтгэсэн. Уучлалт гуйлгах нэхэмжлэл гаргаж байна” гэсэн байна. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 15.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. УИХ-ын дарга асан М.Энхболдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна