Хар тамхины хэргээр баривчлагдсан Шар Энхээ суллагджээ

Админ
2019/06/19

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл улсын хилээр оруулж ирсэн үндэслэлээр “Шар Энхээ” хочит Э.Энхбат нарын этгээдүүдийг өнгөрсөн сарын 16-нд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас баривчилсан талаар бид мэдээлсэн.

 

Тэднийг 30 хоногийн хугацаатай Ганц худагт баривчилсан бөгөөд өдгөө батлан даалтад гарган шалгаж байгаа аж.

 

Тухайн үед дээрх этгээдүүдийг баривчлах үеэр Э.Энхбат нь нотлох баримт болох хар тамхины төрлийн бэлдмэлээ устгахыг завдаж байжээ.

 

Тэрбээр өмнө нь буюу 2014 онд мөн л хар тамхитай холбоотой хэргээр шийтгүүлж байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна