Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ

Админ
Өчигдөр 16 цаг 57 минут

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглан Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 120 сая ам.доллар төлөх шийдвэр гаргаад байсан билээ.

 

Хэдийгээр энэ хэрэг Монгол улс тус банкинд 40 сая доллар төлсөнөөр дуусгавар болсон ч хууль хяналтын байгууллага үргэлжүүлэн шалгасаар байгаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас тус мөнгө эзэндээ очоогүй талаарх мэдээлэл тархсан ч өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өр төлөгдсөн гэх баримтыг үзүүлснээр тус асуудалд цэг тавилаа.

 

Одоо  Ш.Батхүүгээс 40 сая доллартай тэмцэх хэмжээний мөнгийг гаргуулах ажил үлдэж байна. Л.Оюун-Эрдэнийн өгч байгаа мэдээллээр Ш.Батхүүгийн нэр дээр 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа аж. Гэвч зарим нь “нууц” байгаа аж. Тодруулбал АТГ-аас одоогийн байдлаар Ш.Батхүүгийн гэх тодотголтой нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилжээ. Гэхдээ үүн дээр нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлжээ. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ “ Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм  уу шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзэж байгаа.

 

Улсыг хохиролгүй болгохын тулд шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байна уу үгүй юу гэдгийг ил болгоно.

 

Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон жишээтэй. Энэ бүх ээдрээтэй асуудалд эх оронч сэтгэл гарган Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалъя” гэлээ.

 

Ер нь Ш.Батхүүг 40 сая долларын өрөө өлхөн төлчих хөрөнгөтэй гэлцдэг. Гэвч тэрбээр ихэнх хөрөнгөө 3-4 хүний нэр дээр шилжүүлжээ. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа аж.  Тэрбээр 2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн байдаг. Дийлэнхийг нь бэлэглэлийн гэрээгээр зарсан бөгөөд зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хурааж авчээ.

 

Хэдийгээр энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн хэн хувааж идсэнийг шалгана. Хэсэг бүлэг хүмүүс хүчээр булаан авсан байж болзошгүй” хэмээн мэдэгдэж байсан ч Ш.Батхүү өөрөө бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хөрөнгөө нуусан байж магадгүй талаар хардах хүмүүс ч байна.  Үүний нэг илрэл АТГ-аас ЗГХЭГ-т ирсэн дээрх албан бичиг аж.  Албан бус мэдээллээр түүний нэр дээр 190 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө байдаг гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна