Хорих ангиас оргосон этгээдийг баривчиллаа

Админ
2019/06/21

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч оргосон тухай бид өмнө мэдээлсэн. Түүнийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үeд Замын үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнуудад барьсан байна. Тухайн этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна