М.Энхсайханы гэрт нь нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулжээ

Админ
2019/06/21

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьжээ. Өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэрт нь нэгжлэг хийж, 22 цагийн үед түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулсан байна. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх аж. 

 

Тэрбээр 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгой төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Улмаар Шведэд Элчин сайдаар сууж байхад нь буцаан татаж хэрэгт байцааж эхэлсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна