#PRAY4DULGUUN О.Дөлгөөний талаар сайн мэдээ дуулдаж эхэллээ

Админ
2019/06/24

Оюутны лигт гялалзсан, залуу авьяастан О.Дөлгөөн үнэ цэнэтэй тоглогчийн шагналаа эдлэн, АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэж, АНУ-аар аялж явахдаа хүндээр өвдөж, одоогоор АНУ-н Калифорниа-н дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж байна. 

 

Цахим орчинд #PRAY4DULGUUN хөдөлгөөн өрнөөд байгаа бөгөөд энэ нь зөвхөн дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагын хараанд өртөх оролдлого аж. Өөрөөр хэлбэл тус хаштагийг хэрэглэснээр хандивын аянаа улам өргөжиж, дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд өртөж, тэднээс хандив авах боломжтой болох юм. 

 

Гэхдээ түүний талаар сайн мэдээ дуулдаж эхэллээ. Тодруулбал О.Дөлгөөнийг Сан-Франциско дахь эмнэлгийн эмч нарын хурлаар яаралтай донор шилжүүлэх жагсаалтын тэргүүн эгнээнд оруулжээ.

 

Гэхдээ түүний эмчилгээний зардалд 800 орчим сая төгрөг шаардлагатай. Одоогоор 150 сая орчим төгрөгийн хандив цуглаад байгааг түүний эгч нь хэлж байна.

 

Хандив өгөх данс:

ХАС БАНК - 5002942199 - Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ

 

#Pray4Dulguun хандивын аянд нэгдэцгээе!

Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л. Очбадрах 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна