Салхитын мөнгөний ордтой холбогдож, эрхээ хасуулсан гэх 17 шүүгч

Админ
2019/06/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд, дөрвөн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн таван шүүгч багтаад буй. Зарлигтаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй" гэжээ. 

 

Тэгвэл яг ямар учиртай шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэгддэг Б.Мөнхбаясгалан "Салхитын мөнгөний ордын хэрэгт орооцолдсон 17 шүүгчийг түдгэлзүүлэх зарлигийг Ерөнхийлөгч Баттулга гаргалаа. Ийнхүү шүүхийн цэвэрлэгээ эхэллээ. Одоо хэн хэн сандарч давхихыг харцгаая. 17 шүүгчийн дотор 4 ерөнхий шүүгч байна" гэжээ. Мөн энэ талаар  УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ярьж байжээ. Тэрбээр “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан” гэсэн мэдээлэл өгч байсан аж. 

 

Зарлигт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.

 

Хавсралт

 

– Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

 

– Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

 

– Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

 

– Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

 

– Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

 

– Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

 

– Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

 

– Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

 

– Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

 

– Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

 

– П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

 

– С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

 

– Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

 

– Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

 

– С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

 

– Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

 

– П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна